Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно
УИХ-ын чуулган /2012.09.14/: Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай
2012.09.14

Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болно

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн  О.Баасанхүү “Орон нутгийн сонгууль өвлийн цагт зохион байгуулагдах гээд байна. Магадгүй сонгууль дахих тохиолдол гарвал төсөв, мөнгийг нь хэр тооцов.

Түүнчлэн санал тоолох цахим машин хэр найдвартай вэ, явуулын хайрцгаар санал авах асуудалд хүндрэл гарахгүй юу” гэдгийг тодоруулав. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж  “Хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшлогдож байсантай холбоотойгоор орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хугацаа хойшлогдсон.

Су.Батболд гишүүн: Орон нутгийн сонгууль хэт улс төржсөн байж болохгүй

Арваннэгдүгээр сарын эхний долоо  хоногийн пүрэв гаригт буюу мөн сарын 8-нд сонгуулийг явуулах боломжийг судлахад иргэд өвөлдөө бэлтгэх зэрэг нь давхцаж болзошгүй байгаа. Харин арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт буюу 21-нд зохион байгуулбал малчид өвөлжөөлчихсөн, идэшээ бэлтгэчихсэн байна гэж үзсэн.

Байгалийн давагдашгүй нөхцөл байдал үүсэхийг өнөөдөр тооцох аргагүй. Дахин сонгууль явуулах тохиолдол гарахыг ч үгүйсгэх аргагүй” гэсэн хариулт өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүний хувьд сонгуулийн санал авах өдрийг арваннэгдүгээр сарын 4 дэх долоо хоногийн Лхагва гаригт гэж товлосноор ноцтой хүндрэл гарч мэднэ гэсэн саналаа хэлж байв.

Ө.Энхтүвшин гишүүн: Тооллогын машинаар тоолохдоо хяналтыг сайн хийх хэрэгтэй

Тэрбээр сонгогчдын саналыг заавал техникээр тоолно гэхгүйгээр  сонгуулийг эрт явуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Учир нь арваннэгдүгээр сарын сүүлээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулснаар олон газарт санал хүчингүй болж мэднэ гэлээ. “Энэ жил цас их орох төлөвтэй байгаа. Тиймээс орон нутгийн иргэд саналаа өгөх гэж 50-60 км газарт явах хүн байхгүй. Юун санал өгөх манатай.

Түүнээс гадна өвлийн идэшээ бэлтгэж эхэлдэг цаг. Хэрэв орон нутгийн сонгууль хүчингүй болвол хариуцлагыг олонхи болсон та бүхэн хүлээх ёстой” гэдгийг Ө.Энхтүвшин гишүүн хэлж байв. Үүнд Р.Гончигдорж гишүүн “Нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. УИХ нь хууль тогтоох дээд байгууллага. Үнэхээр МАН болоод бусад улс төрийн хүчин сонгуулийг амжилттай зохион байгуулъя гэж хүсвэл ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцуулах ёстой.

Орон нутгийн удирдлагаа сонгох энэ ажилд хариуцлагатай хандах учиртай. Сонгуулийг эртхэн явуулна гэж байгаа бол МАН завсарлага авч хуралдааныг хойшлуулахгүйгээр хуулийн төслийг хэлэлцэж батлах ёстой байсан. Тиймээс МАН-ын гишүүд ард түмнээ сонгуульд идэвхигүй хандах сурталчилгаанд битгий уриалаарай” гэлээ.

Д.Оюунхорол гишүүн тодорхой заалтууд дээр асуулт асуув

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцсэний эцэст гишүүдийн 69,8 хувийн саналаар байнгын хорооноос оруулж ирсэн санал, дүгнэлтийг дэмжиж, улмаар эцэслэн баталлаа. УИХ-ын ээлжит бус чуулганы энэ өдрийн хуралдаан  үдшийн 23 цагт өндөрлөв.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.