Өргөдөл гомдлын байнгын хороо хуралдлаа
Ингэхдээ байнгын хорооны чиг үүрэг ямар байх талаар голлон ярилцсан юм. Эл байнгын хороонд ирж байгаа өргөдлийн дийлэнхийг иргэдээс ирүүлдэг бөгөөд хувийн хүсэлт голлодог аж. Тодруулбал, газрын маргаан, орон байр, гэр хүссэн өргөдөл зонхилох хувийг эзэлж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар байнгын хорооны гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгөөр иргэдийг гэртэй болгох нь нийтийн эд хөрөнгийг тонон дээрэмдсэн үйлдэл болно. Ер нь Өргөдөл гомдлын байнгын хороо нь бусад байнгын хорооноос чиг үүргийн хувьд өөр байх ёстой ч асуудлыг шийддэг бус, олон нийтээр хэлэлцүүлж гарсан шийдвэрийг мэргэжлийн байнгын хороодод шилжүүлж хэлэлцүүлдэг байх учиртай. Мөн асуудлыг дан ганц парламентаар хэлэлцээд зогсохгүй асуудал үүссэн газарт нь очиж дүн шинжилгээ хийж, сонсгол зохион байгуулах нь энэ байнгын хорооны үндсэн чиг үүрэг.
Иргэн хэн нэгэн даргын буруутай үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн бол урамшуулдаг байх тогтолцоог бий болгох ёстой гэсэн юм.
Түүнчлэн гишүүдийн тайлбарласнаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байгаа асуудлын 60 хувь нь газрын маргаантай холбоотой гомдол эзлэх болсон. Энэ нь анхаарал татах асуудлын нэг зайлшгүй мөн. Мөн Өргөдөл гомдлын байнгын хороо байгуулагдсан цагаас хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс олон өргөдөл олон ирүүлэх болсон аж. Тиймээс эл асуудлыг судлах шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон юм.
Харин Хонгор сумын иргэдийн өргөдлийн дагуу тус газарт ажиллах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар томилогдлоо.