Сураг алдарсан хүмүүс хаана явна вэ
Нэгэн үе Монголын улс төрд мандаж яваад сонгууль хэмээх ээлжит шалгуураар бүдэрсэн улстөрчид одоо хаана яваа бол. Нам, яам тэргүүлж, бас болоогүй хашсан албан тушаалтайгаа холбогдуулан хуулийн байгууллагаар шалгуулж, бүрэн эрхээ түдгэлзүүлэх дээрээ хүрч, нийгмийг шуугиулж явсан эрхмүүд ч тэдний дунд бий. Сураг алдарсан зарим улстөрчийг “эрэн сурвалжлав”.
Б.Эрдэнэбат. Эх орон намын дарга энэ эрхэм нам нь 2008 оны сонгуульд ялагдсанаас хойш үндсэндээ сураг тасарсан. Төр түшилцэж явсан намаа сонгуульд ялагдуулсны хариуцлагыг түүнтэй тооСу цох гэсэн гишүүдээсээ тамгаа харамлан зугтаж буй тухай мэдээлэл тухайн үед гарч байлаа. Гадаадад амьдарч байна гэсэн сураг үе үе сонсогдож байгаад өнгөрсөн онд тэр гэнэт Төрийн ордонд үзэгдсэн билээ. Намууд мөнгөгүй сонгуульдах гэрээ байгуулах үед Б.Эрдэнэбат Эх орон нам байгаа гэдгийг илэрхийлж гарын үсгээ зурсан. 2012 оны УИХ-ын Сонгуульд ч өрсөлдсөн, гэвч бүтсэнгүй. Тиймээс Монгол, АНУ-ын хооронд хийх “аялал”- аа үргэлжлүүлж байна. Одоогоор тэр АНУ-д байгаа, энэ сарын сүүлчээр ирэх гэнэ.
Н.Баяртсайхан. 2004-2008 онд Сангийн сайдаар ажиллаж байсан энэ хүн мөн л бүрэн эрх нь дуусгавар болсон цагаас хойш сураг алдарсан. Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны тэргүүн гэдэг албаа үнэнчээр хашсаар байгаа гэхээс өөрөөр түүний тухай мэдээлэл алга. Тус холбооны дэд тэргүүнтэй нь холбогдож түүний тухай лавлахад “Энэ ажлаа хийж байгаа, одоохондоо гадагшаа явсан, эзгүй байна” гэлээ. Хөдөө аж ахуйн салбарынхан бол Н.Баяртсайханы барааг харж л байгаа бололтой.
Д.Зоригт. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт гэр бүлээрээ Германд амьдарч байна гэсэн яриа гарсан. Гэхдээ энэ яриаг эх сурвалж үгүйсгэв. Түрүүчийн Засгийн газарт уул уурхайн салбарыг тэргүүлж, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилд хүчин зүтгэсэн. Одоо улс төрийн амьдралаас чөлөөлөгдсөн учир мэдлэг, боловсролоо дээшлүүлэхэд санаа тавихаар шийдсэн байна.
Тэрбээр докторын зэрэг хамгаалахаар зэхэж байгаа гэнэ. Мөн төрийн бус байгууллага байгуулах зорилго ч түүний төлөвлөгөөнд орсон юм байх. Экс гишүүний эхнэр өнгөрсөн гуравдугаар сард амаржиж, хүү төрүүлсэн. Тиймээс төрийн их ажлаас амсхийсэн мань эр хүүгээ асарсан шиг амьдарч байна.
Л.Гүндалай. Улс төрийн хөшүүн, хөндий ертөнцөд өвөрмөц, хөнгөн уур амьсгал оруулсан хүн гээд түүнийг хэлчихэд буруудахгүй байх. 2000 онд Хөвсг өл аймгаас бие даан нэр дэвшсэн цагаас хойш тэрбээр гурван УИХ-д тасралтгүй ажилласан юм. Лоозон барьж вэсаналаа илэрхийлэх аргыг тэр анх “нэвтрүүлсэн”. Үүнийг нь МАН-ын лидерүүд саяхан чуулганы танхимын үүдийг буйдангаар таглахдаа хэрэгж үүлэх үеэр мань эр “патент эзэмшигч”-ийн хувиар сэтгэл хангалуун уулзаад гарсан юм.
2012 оны сонгуулиар найдвартай сонгогдоно гэж тооцож байсан улст өрчдөөс яагаад ч юм Л.Гүндалай тойргийн гадна үлдчихсэн. Сүүлийн 12 жилд тэр анх удаа “лааз өшиглөж” буй нь энэ. Түүнийг орон нутгийн сонгуульд өрсөлдөнө, аймгийнхаа Засаг дарга болохоор хөөцөлдөж байна гэх мэт яриа гарсан. Түүнтэй холбогдон юу хийж байгааг нь сонирхоход “Би орон нутгийн сонгуульд нэр дэвшээгүй, намайг аймгийн Засаг даргад хүч үзэж байна гэдэг худал. Одоогоор онц хийсэн юмгүй, надад сүртэй том бизнес ч байх биш, тэгээд ч миний оролцоогүйгээр болоод ирсэн юм. Одоо хүүхдээ хичээлд нь хүргэж өгч, аваад л энгийн нэг аав шиг амьдарч байна” гэлээ.
Д.Энхбат. ИЗНН-ын дарга тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшихээс татгалзсан. Үүнээс нь үүдээд Д.Энхбат намынхантайгаа түнжин хагарсан юм болов уу гэсэн ойлголт нийгэмд түгсэн билээ. Тэгвэл тэр ИЗНН-аас гарааг үй, даргынхаа ажлыг ч хийж байгаа аж. Гэхдээ УИХ-аас татгалзсаныхаа шалтгааныг “Нийгмийн чиглэлээр ажиллах нь надад илүү сонирхолтой санагдсан” хэмээн тайлбарлав. Тиймээс ч “Нэг Монгол” нэртэй нийгмийн хөгжлийн томоохон төслийг “Гүүгл” корпорацитай хамтран өчигдрөөс эхл үүлжээ. Нийгмийн чиглэлийн уг томоохон төсөл дотроо 7-8 дэд төсөлтэй аж.
Монголынхоо 170 мянган оюутныг интернэт хаяг, блог зэрэг цахим сүлжээнд ажиллах орчинтой болгох эхний төсөл нь өчигдөр нээлтээ хийсэн юм байна. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд томоохон 10 их, дээд сургуулийн оюутныг хамруулах гэнэ. Улмаар бүх хичээлийг онлайн хэлбэрт оруулах техникийн нөхцөлийг төслийн хүрээнд бүрдүүлнэ. “Гүүгл” компани техникийн бүх үйлчилгээгээ үнэгүй үзүүлэх юм байна. Мөн дэлхийн томоохон сургуулиудын хичээлийн программыг интернэтэд оруулж, оюутан залуус цахим сүлжээгээр үнэгүй суралцах боломж олгохыг зорьжээ.
Үүнээс гадна бас нэг дэд төслийн хүрээнд Wikipedia дэлхийн сайттай хамтран ажиллаж, Монгол орны газрын зураг, түүх соёл гэх мэт мэдээллийг оруулахаар төлөвл өжээ. Түүнчлэн бүх оюутан, магистр, доктор хамгаалсан судалгааны материалыг цахим сүлжээд оруулах боломжийг бүрдүүлэх юм байна. Энэ мэтээр нийгмийн томоохон төслийг хэрэгжүүлэх санаачилгыг экс гишүүн маань гаргаад завгүй яваа аж. Тэрбээр “Уул уурхай руу хошуурахаас гадна Монгол хүнээ хөгжүүлэхэд анхаарах ёстой шүү дээ” гэж үзэж байна.
З.Алтай. Сэтгүүлч, экс гишүүн маань дөрвөн жил УИХ-д бие даагч гишүүнээр ажилласан. Одоо тэрбээр MN-25 дугаар суваг телевиздээ зөвлөхөөр ажиллаж байна. “Би, би гэж өөрөө бүхнийг чадагч мэт залуусын урдуур ороод яах вэ. Энэ телевизийг залуус л авч явна. Тиймээс би хааяа ирж тэдэндээ зөвлөж туслачихаад явж байна.
Би, би гэдэг өвчнөөс салах эм ууж байгаа” гэв. Телевизийн салбарт 30 гаруй ажил ажилласан учир бас зүгээр сууж чадахгүй, тиймээс “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээ хөтлөх гэнэ. Мөн он гартал амсхийгээд “Үүргэвчтэй аялал”- даа гарахаар газрын зураг харж, санхүүгийн тооцоогоо бодож суугаа юм билээ.