2009.03.19

Л.Гансүх сайд ШУТИС-ийн төгсөгчдийн холбоог тэргүүлнэ

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн харъяа 17 салбар сургууль бүрт төгсөгчдийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаг. Холбоодын тэргүүнүүд саяхан уулзаж, "Төгсөгчдийн нэгдсэн холбоо"-г байгуулан, журмаа шинэчилж, цаашдын зохион байгуулалт, телевлөгөөгее боловсрууллаа. Уулзалтын гол зорилго нь ирэх 10 дугаар сард болох төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойг угтан бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2009 оны хичээлийн жилд ашиглалтад орох электрон номын сангийн барилгын ажилд хандив цуглуулах зэрэг асуудалд хамтран ажиллах юм. "Төгсөгчдийн нэгдсэн холбоо"-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх сонгогджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.