Засгийн газар “Таван Толгой”-г өөрөө үнэгүйдүүлж байна
2012.06.12

Засгийн газар “Таван Толгой”-г өөрөө үнэгүйдүүлж байна

Монголын газрын баялгийн сор нь болсон Таван Толгойн нүүрсний орд газрыг аль социализмын үед нээж илрүүлээд одоо л түүний ашиг шимийг нийт ард түмнээрээ хүртэх цаг ирж байна.

_EBE0715ajijigЗах зээлийн нийгэмд үйлдвэрлэгч нь өөрийн бараагаа үнэ хүргэх нарийн аргад суралцсан, тэр нь зах зээлийн хатуу дэг жаягийн дагуу зах зээл  өөрөө зохицуулж байдаг хуультай байдаг.

Гэтэл манай төр, засаг өөрийн бараа болох нүүрснийхээ үнийг өөрөө хямд зарах сонирхолтой болсон нь гайхал төрүүлж байна.

Харин үүний оронд орд газраа өндөр үнэлэн хувьцаа гаргаж хөрөнгө босгохдоо аль болох олон худалдан авагч татахаар зохион байгуулах ёстой. Гэтэл Таван Толгойн орд газрыг улам хямдхан зарах сонирхол үүсээд байна уу даа гэж хэн бүхэнд харагдаж байна.

Таван Толгойг үнэ хүргэж зарахын оронд үнэгүйдүүлэх ажиллагааг зохион байгуулалттайгаар Засгийн газрын түвшинд хийгээд байгаа нь харагдаж байна.

Ямар үр дүнд хүрэв?

  1. Таван Толгойг олон хувааж, хуваасан хэсгүүдээ өөр өөр зарчмаар ашиглаж байгаа нь түүнийг үнэд хүргэж ард түмэндээ ашиг хүртээх гээд байгаа нь гол цөм болсон хэсгийгээ үнэгүйдүүлж байна.
  2. Ард түмэндээ хүртээж байгаа тэр хэсгийг олон улсын хөрөнгийн зах зээлийн зарчмаар үнэ тогтоож зах зээл рүү худалдах учиртай. Гэтэл энэ үйл ажиллагаа нь маш буруу дарааллаар явж байна. Ямар үнэтэй хувьцаа гаргах гэж байгаа асуудал тодорхой биш байхад хэдэн ширхэг хувьцааг тараана гээд улс төрийн амлалтынхаа хүрээнд зарласан. Олон арван жил зах зээлийн зарчмаар хувьцаа арилжиж байгаа гадаадын хөрөнгө оруулагч нарт энэ ямар дохио болох вэ?
  3. Засгийн газар нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоолоо. Ямар ч эдийн засгийн үндэслэлгүйгээр улс төрийн зорилгоор амласан 1 сая төгрөгийнхөө дүнг 1072 ширхэг хувьцаандаа хуваагаад 933 төгрөгөөр тогтоосон. Хувьцааны нэрлэсэн үнийг ингэж тогтоох нь улс төрийн зорилгоор ард түмнийг юм мэдэхгүй гэж басамжилж байна. Монголчууд зах зээлийн зарчимд суралцаж тодорхой мэдлэгтэй болж байгаа. Үүний ялгааг ойлгож байгаа.
  4. Засгийн газрын ийм буруутай үйл ажиллагаанаас болж Хонг-Конгийн хөрөнгийн биржид амжилттай гаргасан манай үнэт цаасны үнэ буурсан. Түүгээр ч барахгүй дотоодын зах дээр нүүрсний компаниудын хувьцааны үнэ буурсан.

Өөрөө өөрсдийгөө хэдий болтол ингэж үнэгүйдүүлээд суух вэ? Ард түмнийгээ хэдий болтол хуурах вэ?

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.