2012.10.03
Удахгүй хорооны даргын тодорхойлолт хэрэггүй болно
Шинэчлэлийн Засгийн газар "One window" үйлчилгээ нэвтрүүлнэ. "Энэ нь төсвийн байгууллагуудад хэрэгжүүлсэн төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлдэг "Нэг цонх"-ны үйлчилгээнээс өөр. Тухайлбал гааль, эмнэлэгт зэрэг байгууллагад очиход ямар нэг тодорхойлолт, бичиг цаас нэхэхгүй. Иргэдийнхээ бүх мэдээллийг цахим хэлбэрт оруулах юм. Энэ ажлыг хийхэд амаргүй. Гэхдээ нэг жилийн дотор хийхээр төлөвлөсөн. Тэгэхээр удахгүй хорооны даргын тодорхойлолт авах гэж дугаарладгаа болино" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрдэмтэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдээлсэн. Мэдээллийн технологийн эрин үед амьдарч байгаа бидэнд "One window" хэмээх санаачилга хөдөлмөр хөнгөвчилж, цаг хэмнэх цахим үйлчилгээ болох бололтой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.