2012.10.22
Бригадын генерал А.Лхагвасүрэнг ажлаас нь чөлөөлж, М.Заяабаатарыг тэтгэвэрт нь гаргалаа
Сайдын тушаалаар ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, Бригадын генерал А.Лхагвасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд хошууч генерал С.Гүржавыг томилжээ. Хошууч генерал С.Гүржав урьд нь тус газрын тэргүүн дэд даргын албыг хашиж байсан юм. Мөн тус газрын Ар, тал хангалт хариуцсан дэд дарга, бригадын генерал М.Заяабаатар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн учраас албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүний албыг хурандаа Ч.Сайнтөр гүйцэтгэхээр болсон ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.