"Шарын гол” компани удирдлагын багаа шинэчлэв
Грэхэм Чапман нь Европ дахь НҮБ-ын Эдийн засгийн комиссын дэд дарга, “BHP Billiton” компанийн Индонез, Австрали дахь салбарт удирдлагын багийн гишүүнээр 20-иод жил ажилласан туршлагатай бол, Жеймс Флорес нь Колумбын “Colombia Energy Resources” компанийн гүйцэтгэх захирал, Канадын “Norwest”, “Royal coal” корпорацид Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байжээ.
Харин Жеймс Гоулди нь Кыргызийн Кумторын алтны уурхай, Австрали, Индонезийн нүүрсний уурхайд инженерээс гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд дэвшин ажиллаж байсан аж. “Шарын гол” компани нь шинээр ил уурхай нээн ажиллуулахад шаардлагатай зөвшөөрлүүдээ аваад буй төдийгүй ирэх онд нэг сая, 2016 оноос таван сая тонн нүүрс олборлон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, 50 жи лийн түүх тэй тус компанийн хувьцааны 53.9 ху вийг Америкийн “Firebird” компанийн хөрөнгө оруулалтын гурван сан, 15.25 хувийг Люксембур гийн “Nihan holdings sarl”, 9.77 хувийг Их Британийн “Mogul resources” компани эзэмшдэг бол, 10 гаруй хувь нь манай дотоодын компани, хувь хүмүү сийнх гэнэ.