2012.09.24

Нэр дэвшигчдийн анхааралд

Тухайлбал, “Аймгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн аймагт, сумын Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн суманд, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь тухайн дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий иргэн тухайн шатны Хуралд сонгогдох эрхтэй.” гэж заажээ.

 Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 47 хоногийн өмнө эхлүүлж тав, хоногийн хугацаанд дуусгана.

 Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

  1. Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;
  2. Ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
  3. Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.
  4. Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нэр дэвшвэл ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.
  5. Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
  6. Нэр дэвшигч нь аймгийн Хурлын сонгуульд зөвхөн нэг сум, багт, сумын Хурлын сонгуульд зөвхөн нэг багт, дүүргийн Хурлын сонгуульд зөвхөн нэг хороонд нэр дэвшинэ.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульднэр дэвших болсон бол хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс  өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөөгаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаасчөлөөлөхөдсаад болохгүй.” гэж заасныг анхаарах шаардлагатай юм.

Сонгуулийн Ерөнхий хороо
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.