Н.Лувсанжав: Саналын хуудас хэвлэхэд 1.4 тэрбум төгрөг зарцуулна
2012.09.19

Н.Лувсанжав: Саналын хуудас хэвлэхэд 1.4 тэрбум төгрөг зарцуулна

Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдсантай холбогдуулан сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Н.Лувсанжавтай ярилцаа.

-Орон нутгийн сон­гуулийн санхүүжилтийн зард­лыг баталлаа. Нийт­­дээ хэчнээн төгрөг төсөв­лөгдөв?
-Орон нутгийн сон­гуулийн санхүүжилт хуульд зааснаар улсын төсөв, орон нутгийн төсвөөс бүрддэг. УИХ төсвийн тодотголтой уялдуулаад СЕХ-гоор дам­жиж санхүүжих зард­лыг ба­таллаа. Үүнээс гадна хуульд заасны дагуу орон нутгийн төсвөөс сан­хүү­жүүлэх зардал нь 2012 оны Төсвийн тухай хуульд суугаад орон нутагт татаас хэлбэрээр хүрчихсэн байгаа.

Нийтдээ СЕХ-гоор дам­жиж 5.2 тэрбум төгрөг зарцуулагдах боллоо. Үүнээс саналын хуудас хэвлэхэд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Сонгуулийг автомат сис­темээр явуулахтай холбог­дуулаад саналын хуудсыг СЕХ хэвлүүлэх болсон. Орон нутагт 4.5 тэрбум орчим төгрөгийг сонгуульд зарцуулахаар тухайн ИТХ-ууд нь баталчихсан байгаа. Тиймээс УИХ орон нутагт очсон тэр мөнгийг буцааж, СЕХ-ны дансанд төвлөрүүлэх шийдлийг гаргаж, тогтоолын төслийг баталлаа.
-Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулна гэж ярьж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Өмнөх төслүүд УИХ-аас гарсан тогтоолтой хол­боотойгоор 9.2 тэрбум гэж яригдаж байсан. Сангийн яамтай бид ярилцаж байгаад 5.2 тэрбум болголоо.
-Нэр дэвшигчийн суртал­чилгааны зардлыг хэдээр тогтоосон бэ?
-Сурталчилгааны зард­лыг тогтооно. СЕХ ИТХ-ын тэргүүлэгчид, нэр дэв­шигчид дээд тал нь хэдэн төгрөгөөр сурталчилгаа хийх боломжтой гэдгийг тогтоож батална.
-Хуулиар СЕХ орон ну­тагт мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр болсон. Яг ямар зарчмаар орон нутагтай хамтарч ажиллах вэ?
-Сонгуулийн автомат­жуулалтыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хариуцан зохион байгуулах хууль батлагдчихлаа. Тэ­гэхээр СЕХ орон нутгийн сон­гуульд хоёр үүрэгтэй орол­цоно. Нэгдүгээрт, авто­­матжуулалтын төсөв, техник технологийн шийд­­лийг нь зохицуулж, Мэ­дээллийн төв удирдлагаар хангаж ажиллана.

Улсын иргэний бүрт­гэлийн хуульд өөрчлөлт орж, сонгогчдын нэрийн жаг­саалтыг байнга хөтлөх үүргийг УБЕГ хариуцаж ажиллахаар боллоо. Тий­мээс УБЕГ энэ асуудлыг хариуцаж, СЕХ орон нутагт арга зүйн зөвлөгөө өгөхөөр боллоо.

Арга зүйн зөвлөгөө өг­нө гэдэг нь хуулийг тэгж хэрэгжүүл, ингэ гэж тайл­барлах үүрэг биш. Бид хуу­лийн заалтыг хэрхэн хэ­­рэгжүүлэх вэ гэдэгт л ту­сална. Арга зүйн хүрээнд орон нутагт чиглэл өгч ажиллана. Гэхдээ ингэж ажиллах хугацаа бага болчихлоо.
-Сонгуулийн тойрог, хэс­гийн хороодыг хэдийгээр байгуулах вэ?
-Сонгогчдын санал авах өдрөөс 65-аас доошгүй хо­ногийн өмнө хэсгийн хо­роодыг байгуулах ёстой. Хэс­­гийн хороог аймаг, сум, дүүр­гийн ИТХ-ын тэр­гүү­лэгчид байгуулна.

Орон нутгийн сонгуулийн хууль бат­лагдсаны дараа бид УБЕГ-тай хамтраад аймаг, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хэсгийн хороо байгуулахад юуг анхаа­рах талаар арга зүйн зөвлөгөө өгсөн. Хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулж, хэс­гийн хороог бай­гуу­лах­даа төлөөлөгчдийн тоог тодор­хойлох асуудал хийг­дэхээр болсон. Мөн аймаг, дүүрэг, сумд өөрсдөө хэсгийн хо­роодоо байгуулна.
-Орон нутагт автомат системээр сонгууль явуу­лахтай холбоотойгоор хүнд­рэл гарах уу?
-Автомат системийг хэ­рэгжүүлэхтэй холбоотойгоор нэр дэвшигчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хо­ногийн өмнө тодорсон байх ёстой.
-Яагаад?
-2000 гаруй төрлийн са­­налын хуудсыг янз бү­рийн тоогоор хэвлүүлнэ. Түүнд дүйцүүлж нэр дэв­шигч­дийн мэдээллийг са­нал авах төхөөрөмждөө суу­­­рилуулахад цаг хугацаа шаар­дагдах учир нэлээд эрт­нээс энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
-Сонгуулийн ирц хүрэх­гүй байж магадгүй гэж яриад байгаа. Ирцийг бүр­дүү­лэх талаар СЕХ ямар ажил хийх вэ?
-СЕХ бүх юмны баталгаа болохгүй нь ойлгомжтой. Ирцийг бүрдүүлэхийн төлөө нэн тэргүүнд хуулиа сайн сурталчлах хэрэгтэй байна. Иргэд өөрсдөө сонгуульд идэвхтэй оролцох ёстой.

Мөн улстөрийн намууд иргэ­дийг сонгуульд идэвхтэй оролцуулах шаард­лагатай. Орон нутгийн засаг захир­гааны байгууллагууд чиг үүр­гийнхээ дагуу иргэдэд хуу­лийг сурталчлах, иргэд саналаа өгөх боломжийг хан­гах талаар санаачилгатай ажиллах ёстой. Ингэж байж бид сонгуулийг амжилттай давж гарна.
-УИХ өнөөдөр 71 ги­шүүнтэйгээр үйл ажил­лагаа явуулж байна. Одоо­гоор дөр­­вөн гишүүний асуу­дал ший­дэгдээгүй байгаа. Хоёр дүүргийн дахин санал ху­раалтыг орон нутгийн сон­гуультай хамт явуулах уу?
-УИХ-ын Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо бидний ажилтай танилцаж, дахин санал хураалтыг орон нутгийн сонгуулийн үеэр хамт явуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. СЕХ энэ асуудлыг хурлаараа хэлэлцэж шийднэ.

Хоёр томоохон дүү­рэгт дахин санал хураалт явуу­лахад зөвхөн автомат­жуулалтын хувьд 250 мян­ган ам.долларын зардал шаар­дагдана. Үүнээс гадна сонгууль, хэсгийн хороодын ажлын зохион байгуулалтын хэрэгцээнд мөнгө хэрэгтэй. Тэгэхээр бараг тэрбум төгрөг шаардлагатай.

Тиймээс бид нэгэнт орон нутгийн сон­гуулийг хийж байгаа нөхцөлд саналын хуудсанд хоёр дүүрэгт нэр дэвшигчдийн нэр би­чиг­дээд саналыг ху­раал­га­хад технологийн хувьд харш­лахгүй болохоор хамт явуу­лах нь зүйтэй гэсэн бодолтой байна.
-Өвөрхангай аймгийн хоёр нэр дэвшигчдийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийслэлийн шүүхээс гаргасан шийд­вэрт давж заалдсан байгаа. Мөн Өвөр­хангайн сум дундын шүүх дээр тойр­гийн хорооны шийд­­вэртэй холбоотойгоор хэрэг шийдэгдэх ёстой. Энэ асууд­лууд шийдэгдсэний да­раа тодорхой болно.

СЕХ хэн нэгний нөлөөнд орж, асуудлыг санаатайгаар хойш татаагүй. СЕХ хуу­лийн ший­дэл нь тодорхой бол­сон үед шийдвэр гаргах бодолтой байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.