Д.Очирбат: Би “нэг нэр, хоёр хочинд дургүй”
Тэдний дотор Чингэлтэй дүүргийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат үүр, хороодын гишүүдээ дагуулан МАХН-д элссэн гэх мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Очирбат өнөөдөр энэ мэдээлэлд няцаалт хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын 300 гишүүн намаасаа гарч, МАХН-д элссэн гэх цуурхал тархасан. Тэдгээр 300 хүний нэрсийн дотор миний нэр явж байна лээ. Би Чингэлтэй дүүргийн МАН-ын хороодыг 10 гаруй жил удирдсан. Тиймээс МАН-аас “урваж”, МАХН-д элсэх үндэслэл байхгүй. Энэ мэдээллийг гаргаж буй нь улс төрийн ямар нэг явуулга байхыг хэн мэдлээ. Миний хувьд “нэг нэр, хоёр хочинд дургүй” учраас хэзээ ч намаасаа гарахгүй” хэмээн ярив.