2012.08.30

У.Хүрэлсүх: Жирийн нэг бацаанд заамдуулах хүн би биш

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Г.Баярсайхан гишүүнийг зодсон гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсаар байна. Тэгвэл У.Хүрэлсэх энэхүү мэдээллийг үгүйсгэж, нэр төрд халдаж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнээс энэ талаар тодруулсан юм.

-Яагаад Г.Баярсайхан гишүүнд гар хүрсэн юм бэ?

-Намайг Г.Баярсайханыг цохиж унагасан  мэтээр ярьж байна. Үнэн хэрэг дээрээ би түүнийг цохиогүй. Г.Баярсайхан өөрөө намайг заамдсаныг та бүхэн харсан байх. Намайг гар далайхад тэр өөрөө унасан. Үүнийг хажууд байсан хүмүүс ч харсан байх. Би жирийн нэг бацаанд заамдуулаад зогсож байх хүн биш.

-Сая Г.Баярсайхан гишүүн таныг шүүхэд өгөх талаар ярьсан?

-Хэрвээ тэр тэгж байгаа бол би ч гэсэн шүүхэд хандана. Түүнийг цохиогүйг гэрчлэх хүн олон байгаа шүү дээ. Ер нь Ардчилсан намынхан ингэхээ болих хэрэгтэй. Ардын намын бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэх ёстой шүү дээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.