2012.08.22

Хотын захирагч Э.Бат-Үүлийн томилгоо

 
ТОВЧХОН
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ЗАХИРАМЖ:

“Ажилд томилох тухай”

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нямаагийн Батааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан  орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс томилсугай.
  2. Дашийн Батмөнхийг 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүний нөөцийн асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.
  3. 3Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ёндон-Ойдовын Гэрэлчулууныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн томилсугай.
  4. Цэндийн Баатархүүг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн  асуудал хариуцсан  орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
  5. Даваахүүгийн Пүрэвдавааг  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл, экологийн  асуудал хариуцсан  орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
  6. Нямдаваагийн Гантөмөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөний дагуу Нийслэлийн Засаг даргын барилга, хот байгуулалт, дэд бүтцийн  асуудал хариуцсан  орлогчоор 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс томилсугай.
  7. Лувсандагвын Ганхөлөгийг  2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томилон ажиллуулсугай.
  8. Сорогжоогийн Очирбатыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай.
  9. Цэдэндамбын Отгонбаганыг 2012 оны 08 дугаар сарын 20-ноос эхлэн нийслэлийн Боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр  томилсугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.