2012.08.20

Б.Батзаяаг МТЗ-ын даргаар эргүүлэн томиллоо

Монголын Төмөр замын даргын алба хашиж байсан Б.Батзаяа өнөөдрөөс дахин ажилдаа томилогджээ. Төрийн өмчийн хорооноос өнөөдөр түүнийг Монголын Төмөр замын даргаар эргүүлэн томилсон байна. Түүнийг тус газрын даргаар ажиллаж байхад нь Төрийн өмчийн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч н.Заяабал албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байсан юм. Харин Б.Батзаяа нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн хэмээн үзэж, шүүхэд хандсанаар шүүхээс түүний талд шийдвэр гараад байсан бөгөөд түүнийг нь Төрийн өмчийн хорооны дарга ийнхүү ёсоор болгож, буцааж Монголын Төмөр замын даргаар томилжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.