Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ
2012.10.15
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ
Aрилжааны 13 банкинд нийтдээ 800 орчим мянган иргэн Хүүхдийн мөнгөө авахаар хүсэлтээ гаргаад байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн дараагаар 2012 оны 10 дугаар сард олгох Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг Монгол банкин дахь Нийгмийн халамж, үйлчилгэний ерөнхий газрын хүүхдийн мөнгөний тусгай дансанд энэ сарын 17-ны дотор бүрэн шилжүүлэхийг сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
Зарим аймаг, дүүргүүдэд цахим үнэмлэхгүйгээс хүсэлтээ гаргаж чадаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа юм байна. Иймд Иргэний цахим үнэмлэхийг улсын хэмжээнд энэ сарын 25-ны дотор харъяа хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид үүрэг болголоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.