2012.06.06
АНУ Сирийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг суудлаасаа огцрохыг АНУ шаардлаа. Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Башар Аль Ассад сайн дураараа суудлаасаа огцрох нь Сирид цус урсгасан дайн гарахаас сэргийлэх хамгийн сайн арга” гэсэн байна. Гэвч Сирид өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнд Засгийн газар болон цэрэг арми нь ямар ч буруугүй ,хүний амь нас хохирсон хэрэг явдлуудыг гаднаас санхүүждэг террористууд үйлдэж байгаа хэмээн Ерөнхийлөгч Башар Аль Ассад мэдэгддэг. Тийм ч учраас Цагаан ордны дээрх шаардлагыг Сирийн төрийн тэргүүн хүлээн авах эсэх нь эргэлзээтэй байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.