2010.01.05

Г.БАЯРСАЙХАН: Нийслэл орчмын ойн санг тусгай хамгаалалтад авна

Засгийн газар тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрийн хэмжээг өргөтгөхийг дэмжиж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилсан төсөлд саналаа өгөөд буй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах төслийн талаар Г.Баярсайханаас тодрууллаа.

-Одоо мөрдөгдөж буй хуулийн "унаган төрхөө хадгалсан байдал" гэсний дараа "хүн ам төвлөрсөн суурин газрын ногоон бүсийн ойн санг хамгаалах" гэж нэмж оруулахаар төсөл санаачилсныг Засгийн газар дэмжсэнд талархаж байна.

-Зөвхөн унаган төрхөө хадгалсан газрыг тусгай хамгаалалтад авсан байсныг өргөтгөж, Улаанбаатар төдийгүй хүн ам олноор суурилсан аймаг, сумын ойролцоох ногоон бүсийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд хамруулах юм. Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ч "Монгол орны эко системийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ" гэж заасан бий.

-Төсөл батлагдсанаар нийслэл орчмын хэдий хэмжээний ойн сан бүхий газрыг тусгай хамгаалалтад авах боломжтой вэ?

-Нийслэлд 215 өрхийн нэг сая гаруй иргэн бий гэсэн судалгаа байдаг.    Энэ нь нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт байшин, барилга барьж, иргэд мод огтлох болсон нь ойн ариун цэвэрт сөргөөр нөлөөлж, хөнөөлт шавьжийн голомт арилахгүй байх сөрөг нөлөөг үүсгэх болсон. Үүнээс үүдэн хуурайшилт нэмэгдэж, нийслэлийн нутаг дэвсгэрээр урсдаг голуудын эх ширгэж, устахад нөлөөлж байгааг эко судлаачид тогтоосон. Хуулийн төсөл батлагдсанаар Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул, Чингэлтэй дүүргийн нийт 10.884.300 шоо метр, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сумын 6.993.910 шоо метр ойн нөөц бүхэлдээ дархан цаазат газарт багтаж, хамгаалалтад орох юм. 1998 оны ойн зохион байгуулалтаар нийслэлийн ойн сангийн нийт талбай 266.912 га байсан бол 2008 онд 227.263 болж буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авч, уул, уурхайн орлогын 10 хувийг байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулна хэмээн Копенгагенд болсон дулаарлын асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо мэдэгдсэн нь дэлхийн удирдагчид, хэвлэл, мэдээллийнхний анхаарлыг татаж байсныг тэмдэглэхийг хүсэж байна.

-Агаарын бохирдолтуйлдаахүрч байх шиг байна. Ойн сан бүхий газрын хэмжээ буурч байгаа нь үүнд нөлөөлдөг байх...

-Хүн ам олноор төвлөрсөн ногоон бүсийн ойн санг тусгай хамгаалалтад авч, дархан цаазтай болгосноор зөвхөн Улаанбаатарт нэг га ой жилдээ 30-60 тн тоос шингээж, цагт 200 хүний амьсгалах нүүрсхүчлийн хийг шингээх нөхцөл бүрдэнэ. Нэг га навчит модон ойгоос 2500 тн ус агаарт ууршиж, чийгшүүлнэ гэсэн судалгаа бий. Төв, суурингийн ойролцоох ойн сан газрыг тусдаа хамгаалалтад авах нь агаарын бохирдлыг бууруулж, хүмүүс эрүүл аж төрөхөд тустай.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.