2008.12.10

Г.Баярсайхан: Зарим улстөрийн хүчний дэмжлэг хэрэгтэй байна

Долдугаар сарын нэгний үймээнд оролцсон хүмүүст холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Шүүхээс ял сонсоод байгаа иргэдэд Өршөөл үзүүлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг Э.Бат-Үүл, Г.Баярсайхан нарын гишүүн санаачилсан. Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэхээр зарим гишүүд гарын үсэг зураагүй байна гэсэн яриа байна. Энэ төсөлд хичнээн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

-Хуулийн төсөлд ИЗН-ын дарга С.Оюун гишүүнээс авахуулаад АН-ын гишүүд дэмжээд гарын үсэг зурсан байгаа. Одоо бусад гишүүд, улс төрийн хүчний дэмжлэг хэрэгтэй байна.

-Анх боловсруулагдсанаасаа хойш хуулийн төсөлд нэмэлт орсон болов уу?

-Хуулийн төсөл маань аль хэдийнэ бэлэн болоод гарчихсан байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.