2012.05.02

"Эрдэнэс Тавантолгой" IPO

"Эрдэнэс Тавантолгой" IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргax хөрөнгө оруулагч банкуудын тоог Barclays болон Jefferies-ийг нэмж зургаа болгосон талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдэгджээ.

"Эрдэнэс Тавантолгой"-н хөрөнгө оруулагч банкаар Deutsche, Goldman Sachs, BNP Paribas болон Macquarie ажиллаж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой" компани 2013 оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болжээ" гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ.

Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" компани хувьцааныхаа 29 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм. Ажиглагчид үүнээс гурван тэрбум ам.доллар босгох боломжтой гэж үзэж буй.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах ажил 2012 онд амжихгүй ч ирэх оны хоёр гуравдугаар сард бүтэх боломжтой. Бид IРО-г ирэх оны эхний улиралд багтаан босгоход анхаарч байгаа" гэж "Ройтерс"-т мэдэгджээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.