Найман гишүүний санаачилсан хуулийг өргөн барив
2012.04.13

Найман гишүүний санаачилсан хуулийг өргөн барив

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарын найман гишүүний санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Дээрх хуулиуд батлагдан гарснаас хойш есөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч Монгол Улсын нийт хүн амын 9,19 хувь нь газраа өмчилж авсан байна. 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд өссөн дүнгээр 255458 иргэн 28287,68 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүй өмчилж авчээ. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлөх талаарх хуулийн үйлчлэх хугацааг дахин таван жилээр сунгах холбогдох хуулийн төслийг боловсруулсан хэмээн хууль санаачлагчид онцолж байлаа.

Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэн зохион байгуулахаар тусгасан байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.