Автсралид тэтгэлгээр 38 хүн суралцуулна
2012.03.05

Автсралид тэтгэлгээр 38 хүн суралцуулна

Австрали Улсын Засгийн газар олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан манай улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран 38 хүнийг тус улсын их, дээд сургуулиудад магистрын сургалтад хамтруулах тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсийг хоёр ангиллаар шалгаруулах юм байна. Тэтгэлгийн 21 эрхийг зөвшөөрөгдсөн яамд болон агентлагуудын албан хаагчдад олгох бол үлдсэн тэтгэлэгт төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхныг хамруулах гэнэ. Гэхдээ суралцах чиглэлүүд нь хязгаартай байх юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг Монгол-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын цахим хуудаснаас авч болно.


Хөтөлбөрт хамрагдах эрхтэй хүмүүсийг Австралийн их дээд сургуулиудын шаардлагад нийцүүлэх үүднээс IELTS-ийн шалгалтын төвшнийг 6.5-д хүргэх шаардлагатай гэнэ. Тиймээс Монголд англи хэлний сургалтад хамруулж, чадварын төвшнийг дээшлүүлж, 2014 онд тус улсын их, дээд сургуульд суралцуулах гэнэ. Харин хэлний төвшин хангалттай хүмүүс ирэх оны нэгдүгээр сард явах юм байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.