Барьцаа хөрөнгөд заавал үл хөдлөх хөрөнгө орохгүйг хэлэлцлээ
2012.03.05

Барьцаа хөрөнгөд заавал үл хөдлөх хөрөнгө орохгүйг хэлэлцлээ

Банк, санхүүгийн зах зээл хүчээ авч буй энэ үед жижиг дунд, бичил үйлдвэрлэгч нарыг ажлын байраар хангахын тулд бизнес эрхлэх орчинг дэмжиж өгөх нь чухал гэдэг. Үүний тулд банкнаас зээл авахад шаардлагатай барьцаа хөрөнгийн асуудлыг хөнгөвчлөх ажлыг эхлүүлэхээр Олон Улсын Санхүүгийн корпораци Монгол банктай хамтран "Барьцаат хэлцлийн шинэчлэл" төсөл санал солилцох уулзалтыг зохион байгуулсан.

"Барьцаат хэлцлийн шинэчлэл" зөвлөмж төслийг Олон Улсын Санхүүгийн корпорациас гаргаж байгаа бөгөөд энэ дагуу болсон уулзалтын гол зорилгыг хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын туршлага содилцох, Монгол Улсад энэхүү үйл ажиллагааг хэрхэн сайжруулах шаардлагатайг түлхүү авч хэлэлцсэн юм.

Өөрөөр хэлбэл хөдлөх хөрөнгийн баталгаа буюу барьцаат хэлцлийн эрх зүйн орчинг бий болгохыг түргэтгэх гэнэ. Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд, жижиг дунд бичил үйлдвэрлэл эрхлэгчид болон үйлдвэрүүд ихэвчлэн барьцаа хөрөнгөтэй байдаг ба хөрөнгө нь шаардлага хангадаггүй тул зээл авч чаддаггүй гэсэн дүн гарсан байна. Энэхүү барьцаат хэлцлийн тухай асуудал шинэ ойлголт бөгөөд, цаашид улам сайжруулах шаардлага тулгарч байгаа юм.

Ер нь олон улсад дээрх асуудлыг банкны системдээ нэвтрүүлснээр бизнес эрхлэгчдэд таатай байдаг туршлага бас байдаг хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харин Монголд дээр асуудлыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа ч гэсэн эрх зүйн орчныг нөлөөлж байгаа хэмээн Монгол банк үзэж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.