
2017 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлоно
Монгол Улс 2011 онд хоёр тэрбум гаруй ам.долларын ашгийг нүүрсний салбараас олжээ.
Энэ нь өмнөх жилүүдээс 30-50 хувиар өссөн үзүүлэлттэй юм байна. Цаашдаа 2017 он гэхэд 100 сая тонн нүүрс олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнийхээ 60-70 тонныг нь боловсруулж эрчим хүч болгон дотоодын хэрэглээгээ хангахаас гадна гадаадад экспортлох боломжтой аж.
Энэ онд нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 40-50 хувийг эрчим хүчээр хангана. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран Оюутолгойд томоохон хотхон байгуулахаар болсон бөгөөд тэрбум ам.долларын өртөг бүхий V цахилгаан станцын төслийг энэ хавраас хэрэгжүүлж эхлэх юм.