УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа асуулт асууж, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
Бид нэгэнт алдагдалгүй төсөв баталчихсан. Энэ жилийн орлого нэлээн сорилттой байгаа. Гэсэн хэдий ч Засгийн газарт орж ирж байгаа орлогынхоо түвшинд төсвийн зардалдаа зохицуулалт хийх бүрэн эрх үүрэг нь байдаг. Энэ хүрээнд эхний хагас жилийн хувьд Засгийн газрын төлөвлөгдсөн бүхий л үйл ажиллагааг орлогодоо тааруулаад ямар ч тасалдахгүйгээр бүрэн санхүүжилт хийж байгаа. Сүүлийн хагастаа ч тэгнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл орлого ямар хэмжээнд, яаж дутна тэр хэмжээнд энэ жил зарцуулалт гарна гэсэн үг. Тиймээс энэ жилийн хувьд төсөв дахиад алдагдалгүй гарах бүрэн боломжтой. Тэгэхдээ энэ бол том сорилт. Төлөвлөгдөж байсан төсвөө танах нь хөгжлийн төлөвлөлтөд алдагдалтай.