
2024.09.14
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн: 36 дахь удаагийн Номын баяртаа оролцлоо.
Ном бүтээгчид, уншигчдыг уулзуулсан нийслэлчүүдийн заавал ирж оролцууштай тэмдэглэлт өдөр маань жил бүр өргөжин тэлсээр байгааг харах сайхан байлаа. Энэ жил эрчүүдийн унших зуршлыг дэмжиж эрчүүдэд зориулсан уншвал зохих 50+50 номын жагсаалт гаргажээ. Би өөрийн зүгээс 2 номыг жагсаалтад санал болголоо. Олон жилийн өмнө номын баярын арга хэмжээнд хувиараа жижигхээн дэмжиж оролцож байснаас хойш олон жил хамтран ажилласандаа баяртай сайхан байна.