Б.Энхбаяр: Төрийн өмчит компанийг улс төрөөс хараат бус болгох хуулийн шинэтгэл хийнэ
3 дугаар сарын 26-ны өдөр болсон олон улсын онол, практикийн хурал дээр Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг талаар ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр ийн ярилаа.
Тэрбээр "Төрийн эдийн засагт төрийн өмчит компаниар дамжуулж оролцох заагийг тодорхой болгож, үлэмж хэмжээгээр бууруулах, засаглалыг нь улс төрөөс хараат бус болгох хуулийн шинэтгэлийг хийх цаг нэгэнт болсон байна. Засгийн газар хуулийн төслийг нь УИХ-д оруулж ирж байгаа нь сайн хэрэг. Тэхдээ оруулж ирсэн төрийн хэмнэлтийн бодлогынхоо яг эсрэг хуульд байхгүй орлогч захирлын хангамж, эрх мэдэлтэй “бүтээмжийн менежер” гэх албан тушаалыг шинээр бий болгож, 40-өөр нь томилж байгааг эрс буруушааж байна…" гэлээ.
Холбоотой мэдээ
2025.03.26
2025.03.25
2025.03.25