2025.03.31

Д.Амарбаясгалан: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гүйцэтгэлийн тайланг үр дүнтэй гаргахад хэрхэн анхаарч ажиллах вэ

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан асуулт асуулаа.

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас энэ төлөвлөлт тайлан, гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг нэг болгох тал дээр ямар арга хэмжээ авах вэГүйцэтгэл,үр дүн гараад тайлагнаж байгаа нь учир дутагдалтай байна.

Төлөвлөгөө гүйцэтгэл хоёрыг харьцуулаад үзэхэд бараг 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төлөвлөлтөө их буруу хийж байна гэдэг асуудал байнга л хөндөгддөг. Үүн дээр ЗГ-ын хяналт хэрэгжүүлэх газар ямар чиглэл өгөх юм. Цаашдаа ийм асуудал давтагдахгүй байх тал дээр яаж анхаарах вэ?

Түүний асуултад хариуцсан албаныхан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn