Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ
2025.03.31

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажил Сүхбаатар дүүргээс эхэллээ

Хотын дарга Х.Нямбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүрэгт ажиллалаа.

Сүхбаатар дүүрэгт төрийн болон хувийн өмчийн их дээд сургууль, ЕБС, Төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд их байдаг ч орц гарц, явган хүний зам, автозогсоолын хүртээмж гэх мэт тулгамдсан асуудал их бий. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагын багаас дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, явган хүний замыг тохижуулах зэрэг иргэндээ ээлтэй ажлыг хийж хэрэгжүүлж байна.