Хөдөө аж ахуйн ажлын хэсэг хуралдлаа
2025.03.20

Хөдөө аж ахуйн ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 42 дугаар захирамжаар байгуулагдсан Хөдөө аж ахуйн ажлын хэсгийн хурал өчигдөр /2025.03.19/ боллоо.

Уг ажлын хэсгийн хурал ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд уламжлалт МАА-д тулгамдаж буй асуудлыг дэмжих, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор малчдад олгосон зээл, үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжид хяналт тавих, бодлого арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бизнесийн орчин нөхцөлийг тэлэх, төрийн оролцоог багасгах тал дээр анхаарч ажиллаж байна.

Өнөөдрийн ажлын хэсгийн хуралд Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүнс үйлдвэрлэгчдийн санал мэдээлэл танилцуулахаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийлээ. Үр дүнд нь цаг үеэ олсон чухал асуудлуудыг дэмжиж ТББ, холбогдох газруудтай хамтарч ажиллахаар болжээ.