2025.04.11

Б.Уянга: Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3дахь заалтыг боловсронгуй болгох ёстой

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.11/ нэгдсэн хуралдаанаар “Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3дахь заалтыг хүчингүй болгоё гэж байна. 2022 оны Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар энэ заалтыг үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. 2024 оны 09 сарын 04 нд энэ асуудлаар их суудал хэлэлцэнэ гээд тогтсон байхад гишүүд бид нар энэ зүйл заалтыг авчихаж болох уу? Тиймээс Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг хүлээх ёстой гэж бодож байна. Үүн дээр хариулт авъя.8.6.3-г боловсронгуй болгох ёстой юм биш үү. Их суудал хуралдахаас өмнө яагаад заавал энэ заалтыг авах гээд байгаа юм бол.

Түүний асуултад, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хариуллаа.