Оюуны өмчийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье!
Өнөөдөр /2025.04.26/ Дэлхийн "Оюуны өмчийг хамгаалах өдөр" тохиож буй.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "1944 оноос Монгол Улсад оюуны өмчийг бүртгэх, хамгаалах тогтолцооны үндэс суурь бүрдэж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн болсноор олон улсын 16 гэрээ, конвенцод нэгдэн оржээ. Цахимжилт, хиймэл оюун, инновац, техник технологи, соёл урлаг эрчимтэй хөгжиж буй өнөө үед оюуны өмчийн салбарын харилцааг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, давуу, сул талуудаа тогтмол судлан шинэчилж байх нь тус салбарын нэн тэргүүний зорилт байж, хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох аливаа санал санаачилгыг УИХ-ын зүгээс ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлье" хэмээн мэндчиллээ.
Холбоотой мэдээ
2025.04.29
2025.04.21
2025.04.20