
2025.04.28
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨЛ-АНХДУГААР ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
Хойд бүсийн онцлогт суурилсан бүсчилсэн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хэрхэн хөгжүүлэх гарц шийдлийг гаргах зорилготой анхдугаар хуралдааны "Амьдралын чанар, тулгамдсан асуудал" салбар хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа паналистаар оролцлоо.
Тэрбээр, амьдралын чанарыг дээшлүүлэх тухай ойлголт хүн амын хөгжлийн үндсэн гарц бөгөөд эдийн засаг, байгал орчин, дэд бүтэц, боловсролын чанар, эрүүл мэнд, иргэдийн оролцоонд суурилсан нийгмийн хөгжил гээд олон асуудалтай шууд уялдана. Тиймээс хөгжлийн бодлогыг цогцоор нь харж боловсруулах нь чухал юм хэмээн онцоллоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан