
2025.03.19
Элчин сайд Фарход Нуритдинович Арзиевийг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фарход Нуритдинович Арзиевийг энэ сарын 19-нд хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг манай хоёр улс өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найрсаг харилцаа, хамтын ажиллаагаа тогтвортой хөгжүүлж ирснийг дурдаад, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд цаашид улс төрийн бүхий л түвшний яриа хэлэлцээг идэвхжүүлэх чиглэлд Элчин сайдыг идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.