АЧААЛАЛТАЙ УУЛЗВАРУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЧЛЭХЭД ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2025.04.08

АЧААЛАЛТАЙ УУЛЗВАРУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ, ШИНЭЧЛЭХЭД ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

НИТХ-ын дарга А.Баяр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-н Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Жайка олон улсын байгууллагатай нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд амжилттай хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хамтран ажилласаар ирсэн Жайка олон улсын байгууллагад талархаж буйгаа НИТХ-ын дарга А.Баяр илэрхийллээ.

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах богино, дунд хугацааны төлөвлөгөө, санал, дүгнэлт боловсруулж, арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгээс боловсруулсан саналыг Нэгдсэн төслийн удирдлагын газар, судалгаа шинжилгээний хөгжүүлэлтийн албаны дарга Х.Өнөржаргал танилцууллаа. НИТХ-ын дарга А.Баяр Баруун 4 замын уулзвар, Нарын гүүрний урд өгөөжийн уулзвар, Механиз инженерийн сургуулийн уулзвар, Зүүн 4 замын уулзвар, Офицеруудын ордны тойрогуудыг нүхэн болон гүүрэн гарцаар дахин төлөвлөх тооцоо судалгаа хийснийг онцлов. Энэхүү түгжрэлийг бууруулах богино хугацааны дэд бүтцийн ажилд хамтран ажиллах санал солилцлоо.