
Н.Алтанхуяг: Бие даагч нар намуудтай эн тэнцүү сонгуулийн сурталчилгаа хийдэг. А САМБАР эд нараар алдаг шүү дээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцэж, дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзэж байгаа. Ер нь бид иргэний эрхийг хааж боох захиргааны шинжтэй зүйлүүдээс татгалзах хэрэгтэй. Хувь заяаны егөөдлөөр би ч гэсэн 801 хүний гарын үсэг цуглуулсан түүхтэй. Гэхдээ энэ бол маш төвөгтэй юм билээ. Цуглуулсан 801 хүнийг маань хасаад, доош оруулчих вий гэж санаа зовдог. Тийм учраас босгыг нь багасгах хэрэгтэй.
Хоёр ч сонгуулийг ажиглахад, ЗАХИАЛГАТ БИЕ ДААГЧ НАР олон байдаг. Тэд нар хасагдана гэж угаасаа байдаггүй. Харин ч намтай эн тэнцүү сурталчилгаа хийдэг. А САМБАР эд нараар алдаг шүү дээ. "Зовлон үзсэн чавганц" гэдэг шиг ядаж байхад би ч гэсэн БИЕ ДААГЧ байсан байх юм" гэлээ.