
2025.03.17
Польш улсад суралцаж буй "Илгээлт 2100" хөтөлбөрийн оюутнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улс дахь айлчлалын үеэр Б.Батцэцэг, П.Наранбаяр нарын гишүүд 3 дугаар сарын 15-ны өдөр “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран суралцаж буй оюутан залуустай уулзаж, халуун дотно яриа өрнүүллээ.
Өнөөдрийн байдлаар тус улсад Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна.
УИХ-ын гишүүн Б.Батцэцэг "Тэдний туулж буй зам зөвхөн номын хуудас, эрдмийн мөр бус, амьдралын их урсгал, олон янзын сорилтуудын дунд өнгөрч буй урт аялал юм. Хэл, соёлын заагийг нэвтэлж, итгэл, зорилгоо өвөрлөн үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй залуус та бүхэн эх орныхоо ирээдүй юм шүү" гэжээ.