
Хоршоологчдод газар эзэмшүүлэх боломжтой боллоо
онгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Дундговь аймаг ажиллах үедээ аймгийн хоршоологчидтой уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт 463 хоршооны гишүүн 1603 малчин хоршоологч 54,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Хоршоологчид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, эхнээсээ үр дүнгээ хүртээд эхэлсэн тухай хэлж байна. Тухайлбал сур элдэх техник авч, үнэгүйдээд байсан малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулан зах зээлд нийлүүлж эхэлжээ. Мөн уут савлагаа, эрүүл ахуй, стандартын шаардлагыг чанд барьж, малынхаа дайвар бүтээгдэхүүнийг нийслэл хот болон бусад суурин газруудад худалдаалж байгаа гэв. Үүнээс гадна боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ “Өвлийн идэш”, “Амар байна уу” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцсон байна.