МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.16
Улстөр

У.Отгонбаяр: Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг барих асуудалд хоёр хөрштэй ямар бодлого баримтлан ажиллаж байна?

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн У:Отгонбаяр:

Эдийн засгийн бодлогын хүрээнд, мөрийн хөтөлбөрт заасан Боомтын шинэчлэлд олон боомтыг төмөр замаар холбож, цааш хил дамнаж хөрш улсуудтай холбоно гэж заагдсан. Үүнээс Зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг асуумаар байна. Зүүн бүсийн хөгжил бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжихэд далайцтай хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдол бүхий төмөр зам юм. Үүн дээр Боомтын Үндэсний хороо хоёр хөрштэй ямар бодлого барин ажиллаж байна. Төсөл хэрэгжих болдог бодлого нь тодорхойгүй байх нь аль аль талдаа цаг хугацаа алдана. Үүн дээр хариулт өгнө үү? 

Намын мөрийн хөтөлбөрт ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бүх боомтоор гарган гэсэн заалт орсон. Энэ нь хэрэгжиж чадвал хөдөө орон нутаг тэр дундаа малчдын ахуй амьжиргаанд хувь нэмэртэй. Үүн дээр тусгагдсан ямар тодорхой ажлууд юу байна вэ? 

ХАА-н гаралтай түүхий эдтэй салшгүй холбоотой зүйл нь ХАА бирж. Үүний эхлэл маш зөв хэмээн хардаг. Яг одоо ямар түвшинд явагдаж байна, цаашид ямар бодлого барин ажиллах вэ?

Түүний асуултад, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хариуллаа.