МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.БЕЙСЕНИЙГ БОХХАА-Н БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖИВ
Б.Бейсен УИХ-ын гишүүн
2024.07.09
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Б.БЕЙСЕНИЙГ БОХХАА-Н БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОХЫГ ДЭМЖИВ

Улсын Их Хуралд суудалтай намуудын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  АН нам 3 байнгын хороог удирдаж байгаагийн нэг нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болж байна. АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Б.Бейсенг нэр дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн П.Батчимэг мөн нэрээ дэвшүүллээ. Ингэснээр УИХ дахь АН 20 минутын завсарлага авав. Завсарлагын хугацаа дуусахад санал хураалт явуулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр болсон юм. Улмаар Б.Бейсенийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар 63.6 хувь нь дэмжлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүн Б.Бейсен, П.Батчимэг нараас 2024-2028 онд малын индескжүүлсэн даатгал, газар тариалангийн хөгжил, бэлчээр ашиглалт, мал махны экспортыг нэмэгдүүлэх, агаарын бохирдол зэрэг байгаль орчин, хөдөө аж ахуйн салбарт тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, салбарын яамдтайгаа холбоотой ажиллаж хууль эрх зүйн орчныг сайжруулахад хэрхэн ажиллах талаар нь илүүтэй тодруулж байсан юм. 

 

ШИНЭ МЭДЭЭ