МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчдад тусламж хүргэх шуурхай баг Өвөрхангай аймагт ажиллалаа
2024.02.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Малчдад тусламж хүргэх шуурхай баг Өвөрхангай аймагт ажиллалаа

УОК-ын шуурхай бүлэг энэ өдрүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллаж байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сумдад ажиллалаа.

Сум тус бүрт 50 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлж, зудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь очиж танилцлаа.

Хужирт сум мал бэлчээрлэхэд маш хүнд, зам даваа цасанд боогдсон, өвс тэжээлийн дутагдалтай хүнд нөхцөлд байна. Хархорин сумын хувьд цагаан зудын байдалтай байна. УОК-ын зүгээс дээрх хоёр сумдад нэн шаардлагатай байгаа туулах чадвар сайтай “Зил-131”, УАЗ пургон автомашины асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ