2023.12.31
Орон нутгийн хөгжил

Х.Нямбаатар: 2024 он Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн жил болно

Улирч буй оны төгсгөл, угтаж буй жилийн зааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн эргэлтийн цэг болоод байна.

Нийслэлийн удирдлагын баг гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах цогц төлөвлөгөөтэйгөөр шинэ оныг угтаж байна.

Нийслэлчүүд бид ирэх 2024 онд тулгамдсан асуудлаа шийдэж, хотын хөгжлийг илүү хурдацтай урагшлуулахад та, бидний оролцоо, ойлголцол хамгийн чухал. Биднийг дэмжиж, "Шинэ сэргэлт"-ийн төлөө хамтдаа алхахыг танаас хүсье. Нийслэлийн иргэн эрхэм танд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн НЯМБААТАР

ШИНЭ МЭДЭЭ