МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эх орноо батлан хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж байсан ахмадуудад одон медаль гардууллаа
2023.11.24
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Эх орноо батлан хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж байсан ахмадуудад одон медаль гардууллаа

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад багш, генерал офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид “Цэрэг эх орон бидний бахархал-2023” арга хэмжээнд /2023.11.24/-ний өдөр оролцлоо.

Эх орноо батлан хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж байсан ахмадууд, алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медаль гардууллаа.

Эх орон, төр, ард түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээж, улс Монголынхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэргийн манлай болсон эр цэргийн хийморь, эрхэм алба хаагчид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Монгол цэргийн сүр хүч, жавхаа хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

ШИНЭ МЭДЭЭ