“МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГ, ЗӨВЛӨГӨӨН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023.11.10
Орон нутгийн хөгжил

“МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГ, ЗӨВЛӨГӨӨН ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг оролцсон юм. Зөвлөгөөнд 3 багийн 200 гаруй малчдын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөнөөр Дундговь аймгийн мал аж ахуй, ХАА-н салбарын мэдээлэл, бэлчээр ашиглалт болон орон нутагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх боломж, бэлчээр ашиглалтын талаарх мэдээлэл, үлийн цагаан оготны өсөлт хөгжил, түүнтэй тэмцэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын эрүүл мэнд болон Луус сумын эрүүл мэндийн төвийн мэдээлэл зэрэг олон асуудлаар малчдад мэдээлэл өгч, санал солилцсон арга хэмжээ боллоо.

Мөн зөвлөгөөнөөр Дундговь аймгийн малчдын сүү, цагаан идээ, малын тэжээл зэргийг сурталчлах үзэсгэлэн худалаа зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнд оролцсон бүх малчиддаа болон зохион байгуулсан сумын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье!

ШИНЭ МЭДЭЭ