МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ
2023.11.13
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймагт 447,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 90 төсөл арга хэмжээ хэрэгжинэ

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд ирэх жил Хөвсгөл аймагт 90 төсөл арга хэмжээний 447,6 тэрбум төгрөг үүнээс 2024 онд санхүүжих дүн 134,8 тэрбум төгрөгийг тусгаад байна. Мөрөн сумынхаа иргэдийн ая тухтай амьдрах, хот болон тэлж хөгжихөд түлхэц үзүүлэх Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажил эхэлж, Хөвсгөл далайг зорин ирж буй гадаад, дотоодын жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох үүднээс Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор, Соёмбо цогцолбор хүртэлх дугуйн зам, Соёмбо цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг ирэх онд ашиглалтад оруулна.

Хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа иргэдийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилготой Шинэ хөдөө төсөл ирэх онд үргэлжлэн хэрэгжинэ. Алслагдсан баг, сумын иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, мэдээлэлд ойр байх үүднээс хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлж, сумын иргэд маань гэртээ суурин утас, өндөр хурдны интернэт, 80 гаруй суваг нөхөж, ухрааж үзэх боломжтой IPTV үйлчилгээ нэвтэрнэ.

Эрүүл мэндийн дэмжих хөтөлбөр, Боловсролыг дэмжих хөтөлбөр, Соёлыг дэмжих хөтөлбөр, Төрийн үйлчилгээг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжиж, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, Ерөнхий боловсролын сургууль болон Төрийн үйлчилгээг автомашинаар хангаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлууд хийгдэнэ. Нэн тулгамдаж байгаа хөрөнгө оруулалт болох Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилгад 1,8 тэрбум төгрөг, Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгад 417,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгуулсан бөгөөд ирэх онд ашиглалтад орохоор боллоо. Мөн Боловсрол, соёл, эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлал, нийгмийн хамгааллын чиглэлээр 35 барилга, байгууламж баригдана.

Түүнлчэн, Монгол Улсын Ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллах үедээ шийдвэрлэсэн Хөгжимт драмын театрын барилга, Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн барилга, Хатгал тосгоны 320 хүүхдийн сургууль, 15 ортой Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, 100 Хүүхдийн цэцэрлэгийн барилга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын барилга, Политехникийн коллежийн барилга, Алаг-Эрдэнэ сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, Мөрөн Гурван Эрдэнэ сургуулийн барилга, Эрдмийн далай цогцолбор сургуулийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд 2024 онд эхлэхээр боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагааннуур суманд ажиллахдаа амласан 150 ортой Хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургуулийн барилга 2024 улсын төсөвт тусгагдлаа. Цаашид төсөвт тусгагдсан төсөл, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэхэд аймаг, орон нутгийн удирдлагууд хариуцлагатай хандаж, хяналт тавьж ажиллах шаардлагатай юм.

ШИНЭ МЭДЭЭ