МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говийн бүсийн сурын харвааны тэмцээн боллоо
2023.09.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Говийн бүсийн сурын харвааны тэмцээн боллоо

Өнө эртний уламжлалтай сур харваа нь Монгол түмний эрийн гурван наадмын нэг, үндэсний бахархал, өв соёлын томоохон илэрхийлэл билээ.

Үндэсний сурын харвааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйн нэг илрэл нь өнөөдөр /2023.09.16/ Өвөрхангай аймагт зохиогдож буй "ҮНДЭСНИЙ СУРЫН ГОВИЙН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА-2023" тэмцээн юм.

Тэмцээнд 15 аймгийн 460 гаруй мэргэн харваачид багийн болон цуваа харваагаар өрсөлдөхөөр хуран цугласан байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд түүх, соёл, уламжлалынхаа өв тээгч болж буй эрхэм харваачиддаа амжилт хүслээ. 

ШИНЭ МЭДЭЭ