МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авлаа
2023.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

"Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авлаа

2018 оноос хойш санхүүжилт нь зогсож, шийдэгдэлгүй гацаад байсан БГД-ийн 6-р хороонд байрлалтай "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2021, 2022 онуудад сургуулийн барилгын санхүүжилтийг шийдвэрлэж ажилласны үр дүнд өнөөдөр уг сургуулийн өргөтгөлийн барилга сурагчдаа хүлээн авахад бэлэн болж байна. Шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр Х.Ганхуяг гишүүн ажиллаж байна.

Одоо 14 хоногийн дотор жижиг засварын ажлуудаа гүйцэтгэж дуусаад хүүхдүүдээ хүлээж авах нь ээ.

Одоогоор 6500 гаруй хүүхэдтэй гурван ээлжээр хичээллэж байгаа цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор ачаалал буурч, хүүхдүүд тав тухтай сурах орчин бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ