МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гачуурт орчмын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд хариулав
2023.05.12
Орон нутгийн хөгжил

Гачуурт орчмын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд хариулав

2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хийгдэж буй Гачууртын эцсээс Хар хошуу хүртэл 4.7км автозамын ажлын явц 70 хувьтай өнгөрсөн долоо хоногт геодези зураг зүйн ажил жигдэрч, өнөөдрөөс эхэлж байна.

Гүйцэтгэгч "Таны зам" ХХК-ийн зүгээс энэ оны 7-р сардаа багтаан ашиглалтад оруулахаар зорилго тавин ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Хэрэв цаг уурын нөхцөл байдлаас хамаарч асуудал үүссэн тохиолдолд 10-р сардаа багтаан ашиглалтад оруулна гэв.

Замын хувьд 7м өргөнтэй, явган зам, дугуйн зам, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн. Ашиглалтад орсноор тус орчмын иргэдийн газрын үнэлгээ нэмэгдэхээс гадна, амьдрахад таатай орчин, нөхцөл бүрдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ