МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийслэлийн МАН 98 жилийн ойгоо тэмдэглэв
2023.04.27
Улстөр

Нийслэлийн МАН 98 жилийн ойгоо тэмдэглэв

Хот гэх их айлд хөгжил цэцэглэлтийг авчрахын төлөө зүтгэж буй залуусын эв санааны нэгдэл болсон Нийслэлийн МАН өнөөдөр 98 жилийн ойгоо тэмдэглэж, Бат-Амгалан миний бие 46 нас хүрч байна.

Бас болоогүй. Нийслэлийн МАН-ын хорооны ойн баяраар Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын МАН-ын хороодоос "Шилдэг, Үр бүтээлтэй намын хороо"-оор тодорлоо.

Шагнал зөвхөн нэг хүнийх байдаггүй. Энэ бол үе үеийн Баянзүрх дүүргийн нам, хөгжлийн төлөө зүтгэсэн, зүтгэсээр байгаа хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн, гавьяа юм.

Шилдгээр шалгарсан Баянзүрх дүүргийн МАН-ын хороо, төрсөн өдөр нь тохиож буй Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд дэмжигчид, журмын нөхөддөө баярын мэнд хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ