МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.04
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Э.Бат-Амгалан: Монголын цаашдын хөгжлийн асуудал яригдаж буй тус хуульд зоригтой шийдлүүдийг тусгаж болоогүй юм уу

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ерөнхийд нь дэмжиж байна. Туус хууль нь Монгол Улсын цаашдын хөгжлийн ирээдүйн залуу үеийн чиг хандлага, Монгол Улс оршин тогтнох бүрэн эрхт байдлын тухай асуудал хэмээн харж байна. Төрөөс бүх нийтийн боловсролыг үнэгүй олгоно хэмээн заасан байдаг. Монголын нэгдэн орсон хүний эрхийн суурь конвенцид ч үүнийг заасан байдаг. Нийгмийн ялгамжтай байдал, Үндсэн хуульд заасан “бага боловсролыг үнэгүй олгоно” гэсэн хүний эрхийн зохицуулалтыг зөрчиж байгаа юм биш биз. Энэ асуудал тус хуульд хэрхэн тусав. Хувийн хэвшлүүдтэйгээ энэ чиглэлд хэрхэн зохицож, асуудлыг хуульд яаж тусгав?

Дараачийн асуудал Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа. 5 жил ажилласан жил тутам 6 сарын цалингийн урамшуулал гэх мэт... Монголын хөгжлийн асуудал яригдаж буй тус хуульд зоригтой шийдлүүдийг тусгаж болоогүй юм уу.

Залуу багш нарыг шат дараатайгаар орон сууцаар хангах боломж бололцоог хэрхэн харж байна вэ. Үүн дээр хариулт өгнө үү.

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн  Ц.Мөнхцэцэг хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ