МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
2023.03.31
Орон нутгийн хөгжил

БЗД-ийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй хамт Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ.

Та бүхэн санаж байгаа бол өнөөдрөөс яг 2 жилийн өмнө Монгол улс коронавирусын цар тахалтай нүүр тулж Баянзүрх дүүрэг халдварын голомт болж байсан. Тэр хүнд хэцүү цаг үеийг дүүргийн эрүүл мэндийн төвийн олон зуун эмч сувилагч, алтан гарт цагаан нөмрөгт баатруудын ачаар хохирол багатай даван туулж өнөөдрийн сайхан цагтай золгосон гэдгийг та бид мартах учиргүй.

Өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр хандан ажиллаж энх цагийг авчирсан Алтан гарт цагаан нөмрөгт баатрууддаа ахин дахин талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хамтарч, дэмжиж ажилласан Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-ын баг хамт олондоо талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ